12.15.2009

11.23.2009

Шүлэг

Хайрийн эцсийн амьсгал ------------

Халиун өвсний толгой

Шүлэг

~ Чиний миний үдэш ~

Ганцаардлын харанхуйг
Од харвах шиг гэрэлтүүлж
Гараа өгөхдөө
Сэтгэлээ дэвссэн бүсгүй минь

Шүлэг

*


Өглөө бүхний наран инээмсэглэж угтан
Гэрлийн чөлөөнд шувууд сүлжихэд
Өвсний үнэрт ногоон болтлоо согтсон мэлхий
Цөөрмийн анир эвдэж хаа нэг дуугараад

Шүлэг



*** *** ***


Гэнэн гомдол цайрсан бүсгүй сэтгэлийн тэнгэрт
Гэрэлт зүгийн шувуу оч бутарган ирсэн
Өдөт жигүүрээ цацлан гурав шилгээн хуйлрахад
Үүл усан гуниг нь сансрын зүгт сарнисан

Цээжний гүнд гуниг чуулах цагаар

.


Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Цэцгийн өнгө гологдож нүдээ анимаар санагдана
Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Чимээ шуугиант ертөнц, хүмүүс мартагдана

Шүлэг


........... Оршихуйн солбицол ......

.Саран тэргэл үдшээр
Санаагаа суллаж нисгээд ...
Сүүдэр гэрэл зодолдох
Ил галын дэргэд
Сүнсээ чагнан суухуйд

Шүлэг


***** Ганцаардал *****

Хайрын шархандаа халуурч
Халуун итгэл сэмрэн алдарч байхад

Харцны гэгээ татарч

Хоосон нүд дуугаа хурааж гунихад

Дашбалбарын шүлэг

***

Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь…
Сэтгэлээ ариусгаж, махан бодио өвс ногооны чинь ширхэг бүхэнд өгье!
Санаагаараа жаргаж, гол усны ариун тунгалагт уусъя!
Мөнх наст тэнгэр чинь намайг ширтэнэ, эх орон минь!
ДАШБАЛБАРЫН ХАЙРЛАХУЙН ТАРНИ

Нэг.
Зуны сүүл сарын ухаа ягаан үдшийг би тод санаж байна. Манайх Жигжидийн зуслангийн зүүн хаяаг бараадаж Сэлбийн хөвөөнд ойрхон модон тагз барьсан юм. Манай араар фермийн малтай айлууд зусч байв. Сүхбаатар аймгаас ирсэн шүлэгч О.Дашбалбар тэр зун шүлэг бичих ганцхан ажилтай. Орой ажлаасаа ирэхэд өвсөн дээр ширдэг дэвсэж түрүүлгээ хараад шүлэг бичиж
Миний ажлын хуваарь

shine medee

A hureenii H1N1 viruseer odoogiin baidlaar mongold 4 hun nas barjee.

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ!

Амьддаа бие биеэ хайрла...


Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

О.Дашбалбар

Агсам тавимаар хорвоо
Сэтгэлийн минь цог унтраагүй сэрүүн ахуй үедээ
Сэргэлэн болжмор шиг эмсэж, дур зоргоороо явлаа
Тэмцэлдэж явсан хүмүүсийн тэн хагас нь алга даа
Тэрсэлдэж үлдсэний гавьяа, ертөнцөд шунахаас хагацлаа

Эссэ


Авлига
    Авлигын талаар ярьдаггүй хүн гэж байхгүй бизээ. Өгч үзээгүй хүн ч гэж байхгүй. Авлигыг хаана үйлдэгддэгээр нь хэд хэд хуваан тодорхойлж болох боловч эцсийн дүн нь нэг юм. “Эдэд шунах, ёсон бус аргар юмыг олзолж авах” (Я.Цэвэл), Авлига гэж албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход

Орчуулга

“Дурлал гэж юу вэ?”
Дурлал гэж юу вэ? Колумбын Их Сургуулийн эмчилгээний сэтгэцийн эмгэг судлалын туслах профессор, доктор Майкл Р. Лэйбовиз “Хүнд дурлах нь бидний тархины химээс шалтгаална” гэж үздэг. Бид нар хэрхэн мэдрэх болон бидний биеийн хэрхэн ажиллах хоёрын хоорондох энэ холбоо нь Лэйбовиз-ын “Хайрын хими” гэдэг номын гол сэдэв юм. “People” гэдэг сэтгүүлд

Орчуулга


Нийтийн захиргаа-1
Нийтийн захиргаа бол засгийн газрын үндсэн үйл ажиллагаа юм. Энэ нь ихэвчлэн маш их төвөгтэй бөгөөд өргөн цар хүрээг хамардаг. Өндөр хөгжилтэй улс орнуудад үнэн хэртээ энэ нь амьдралын бүх хүрээг хамардаг. Гэхдээ Двайт Валдогийн “Нийтийн захиргаа гэж юу вэ” гэдэг судалгаагаар бол сайн тодорхойлолт байдаггүй. Тэрээр “оюуны гажилт”-ыг эс тооцвол бүх нэг

Шинэтгэлийн эссэ

Төрийн захиргааны шинэтгэл амьдрал дээр
Төр засгаас гаргасан аливаа шийдвэр, тогтоолыг ард иргэдэд хүргэгч байгууллага бол төрийн захиргааны байгууллага юм. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь иргэдэд үйлчлэх, мэдээлэл өгөх, хамтран ажиллах үүрэгтэй. 1990 онд ардчиллын замыг сонгон орсон цагаас хойш төр захиргааны үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөн шинэчлэгдсээр байна.

Бюрократизм эссэ


Бюрократ тогтолцоог өөрчлөх тухай миний бодол
          Бюрократизм бол төрийн захиргааний үйл ажиллагааг зохион байгуулах төгс хэлбэр гэж Макс Вебер тодорхойлжээ. Түүнийхээр бюрократизм нь удирдаж удирдуулахуйн маш том урлаг байсан.[1] Харин энэ онолд шүүмжлэлтэй талууд олон байсныг Адам Смит, Фрейдрик Тейлор, Н.Паркинсон, Лоренс Петер нарын эрдэмтэд тодорхойлжээ.[2]

Бодлого Эссэ

Эссэ
Бодлого боловсруулахад олон нийтийн оролцоо
Бодлого бол их өргөн хүрээтэй ойлголт юм. Бодлогыг хүн бүр өөр өөрийн өнцгөөс тайлбарладаг. Бодлогын үндсэн зорилго бол ард түмний эрх ашгийг хамгаалах, ард түмнийг зөв чиглүүлэн жолоодох, ард түмний ая тухтай байдлыг хангахад оршино. Бодлогыг үр дүнтэй,

Нийтийн захиргааны эссэ


Төрийн захиргаа юу нийтийн захиргаа юу
            Энэ тухай өөрт арай ойлгомжтой болгохын тулд уг үгийн утгыг шүүн үзэхэд төрийн захиргаа ба нийтийн захиргаа нь засгийн газрын зүгээс иргэдэд (нийтийн)бараа үйлчилгээг нийлүүлэх үйл ажиллагаануудын нийлбэр1 гэжээ. Энд ямар нэгэн юм дутуу байна. Зөвхөн төр иргэдэд үзүүлэх үйл ажиллагаа.

Миний Эссэ

Ардчиллыг хөгжүүлэх нь
Яагаад бид ардчиллын шинэ давалгаанаас болгоомжлох учиртай вэ? Яагаад ардчиллыг тодорхойлогч шинжүүдийг судлах шаардлагатай вэ?
Дэрхийн түүхэнд ардчиллын 3 том давалгаа явагдсан байдаг. (Хантингтоны гаргасан зүй тогтол)

Миний эссэ


Ардчиллын чанар..
Оролцоо
            Ардчилал хэр чанартай, үр дүнтэй, хүртээмжтэй, зөв хэрэлжиж байгааг 8 хэмжүүрээр хэмждэг. Үүнд хэрэгжилтийн тав(эрх зүйт төр, оролцоо, өрсөлдөөн, хариуцан тайлагнах босоо тогтолцоо, хариуцлагын хэвтээ тогтолцоо), суурь, анхдагч утга агуулгын хоёр(эрх чөлөө, тэгш ёс), үр дүнгийн нэг хэмжүүр(үүрэг хариуцлага)-үүд ордог.1 Эдгээр ойлголтуудаас улс төр дэх

Шүлэг

Элегия
Намар болгон модод шарлаж, навчис унана
Надад дэндүү танил уй гуниг сэргэнэ
Харах тусам тэнгэр улам дотно ээнэгшиж
Хан бүргэд тэртээ дээр дуртгал мэт эргэлдэнэ

Шүлэг

Би огт гунихгүй
Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй

Шүлэг

Галав эриний зөнч
Долоон бурхан одод залхуутайяа гялалзах
Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй
Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх
Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай

ОНИГОО

Япончууд Оросуудад танайд сахар байхгvй гэж ямагт даажигнана. Оросууд тэсээд л байж. Эцэст нь Оросууд танайд Горбачёв байхгvй гэж хэлжээ. Япончууд хариуд нь танай Гобачёвыг хулгайландаа гэхэд Оросууд баяртайгаар тэгвэл танайх сахаргvй болно доо гэв.

Та бие болон сэтгэлийнхээ ядаргааг гаргаж онигоо уншихыг хүсэж байна уу?
Тэгвэл доор дарж үзнэ үү.
http://olloo.mn/modules.php?name=News&file=categories&op=newindex&catid=40

Шинэ ном

Хархулангийн бєгж



Миний бичиж буй, уншигч авгай таны харж буй эдгээр vгсийг ємнєтгєл, урьдатгал эсвэл судлал, шvvмж гэх мэтийн нэр томъёонд бvv хамруулаарай.

Шинэ ном

Залуу хvний ''Ширээний ном'' ном борлуулалтаараа тэргvvлж байна
"Залуу хvний ширээний ном” номыг єєрийн орон болон дэлхийн єнцєг булан бvрт Монголын нэрийг єндєрт єргєн сурч, ажиллаж байгаа 50 гаруй багш, оюутан залуусын зєвлєгєєг аван хамтран бичсэнд хамгийн гол ач холбогдол нь оршино.

Сонин хачин

400 кг мєнгєєр урласан ном

Монголчуудын оюун билгээр урлаж бvтээсэн гайхамшигт бvтээлvvдийн нэг нь улсын нийтийн номын сангийн "Эрдэнэсийн" євд хадгалагдаж байгаа "Сундуйн жvд" хэмээх ном юм.

"Сундуйн жvд" буюу "Нууцын хураангуй" хэмээх энэ номыг XIX зууны сvvлч XX зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргvvтэй монголын чадварлаг урчууд одоогийн Тєв аймагт орших

11.18.2009

Илтгэл тавих 18 зөвлөгөө...  


1. Лекц бэлтгэхдээ уг сэдэвт шууд буюу шууд бус холбогдох сонирхолтой чухал мэдээллийг цуглуулж аль болох товчхон төлөвлөгөө зохио.
2. Энгийн төв хувцасласан байх.
3. Илтгэл тавихын өмнө ярих зүйлээ эхнээс нь дуустал урьдаар бодож яв цав болгох нь чухал

11.02.2009

Миний хүү

Миний хүүгийн зургууд доор хадгалагдсан байгаа.
Хэрэв та үзэхийг хүсвэл тавтай морил.
http://picasaweb.google.com/batbaatarnomin/