11.23.2009

Нийтийн захиргааны эссэ


Төрийн захиргаа юу нийтийн захиргаа юу
            Энэ тухай өөрт арай ойлгомжтой болгохын тулд уг үгийн утгыг шүүн үзэхэд төрийн захиргаа ба нийтийн захиргаа нь засгийн газрын зүгээс иргэдэд (нийтийн)бараа үйлчилгээг нийлүүлэх үйл ажиллагаануудын нийлбэр1 гэжээ. Энд ямар нэгэн юм дутуу байна. Зөвхөн төр иргэдэд үзүүлэх үйл ажиллагаа.
Төрөөс иргэн лүү. Иргэнээс төр лүү чиглэх ямар бодлого байна вэ? Бид зөвхөн төрөөс аваад суух уу? Төрд бидний оролцоо хэрэгтэй юу? Төр төвтэй нийгэм үү? Иргэн төвтэй нийгэм үү?
Сүүлийн үед иргэний нийгэм гэж их ярих болжээ. Энэ нь төрөөс илүү иргэнлэг, хүнлэг нийгэм, ард түмний гэсэн ойлголтыг төрүүлэх боллоо. Үүнээс өмнө өвөө эмээ нарын амнаас “төрийн минь сүлд өршөө” гэхийг олонтаа сонсож,  төрийг бурхантай адилтгаж байгаа төр шүтэх үзлийг олж харж болно. Тэдний үед ингэж сургадаг байжээ. Харин орчин цагийн залуус арай өөрийг харж, суралцаж байгаа. Төр бүхнийг мэдэгч биш. Төрд бидний адил оюун ухаан, уураг тархитай хүмүүс байдаг.2 Тэд бүгд хуулийн мэргэжилтэн биш, зарим нь улс төрийн  ч боловсролгүй хүн байгаа. Ихэнхи нь бизнесмэнүүд байдаг тухай хэвлэл мэдээллээр олонтаа бичдэг. Энэ нь төрийн үйл хэрэг ганц хоёр, хэсэг бүлэг хүний хувийн бизнесийг үр ашигтай явуулах, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах арга хэрэгслүүр болоод байгаа нэг жишээ юм. Цөөн хэдэн хүнийг хамгаалж байгаа бол цаана үлдэж буй ард иргэдийн эрх ашиг хөндөгдөж байдаг. Жишээ нь татварын хууль. Татварыг нэг хэсэг хугацаанд торгууль төлөхгүй, уучлалын чанартай байлгахаар тогтоож байсан нь орлогоо нуудаг, буруу тайлан өгдөг, татвараас зайлсхийдэг том том компаниудын хувьд маш том ашигтай шийдвэр болсон. Үүний цаана төсөвт орох ёстой мөнгө орохгүй байна гэдэг ард түмнээс хулгайлсантай ялгаагүй юм. Төр бол сайныг өгөөд зогсохгүй саарыг ч өгч



*       1 Засаглалын нэр томъёоны тайлбар 2003
*       2 Нэгэн эрдэмтний хэлсэн үг. Ч.Сосормаа. Нийтийн захиргаа лекцээс
болохыг эндээс харж болно. Үүнийг засахын тулд бидэнд хийх хэрэгтэй хэдэн зүйлийг дурдая.
·        Нэгдүгэрт: Бид өөртөө итгэлгүй байх, бусдад найдах, бусдын сүүдэр доор явах, сохроор даган дуурайх биш өөрийн эрх ашгийн төлөө өөрөө зүтгэх хэрэгтэй гэдгийг ухаарах.
·        Хоёрдугаарт: Улс төрийн боловсрол дутмаг, оролцоо идэвхигүй сул  байдлаа засах. Төрийн үйл ажиллагааны хаалттай байдлыг хүн бүр оролцоогоо нэмэгдүүлж нээлттэй, шударга болгох.
·        Гуравдугаарт: Ядуугаасаа болж хэтийн амьдралаа харалгүй өнөө маргаашаар амьдрахгүй байх. “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги”4 гэдэг. Холыг харж амьдрах хэрэгтэй.
Ардчилсан нийгэмд иргэн төрд бус, төр нь иргэнд үйлчилж, иргэдийн санал хүсэлт, шаардлагыг төр биелүүлж, иргэнийг хамгаалдаг байгууллага байх хэрэгтэй. Төрд эрх мэдэл хуримтлагдах тусам төрийн үйл ажиллагаа хаалттай болж, төр эрх мэдлээ хэрэгжүүлэхийн тулд ард түмэнд дарамт учруулж, ард түмнийг айдас хүйдэстэй байлгадаг”3  бол төрийг нээлттэй байлгах хамгийн чухал хэрэгтэй зүйл бол бидний оролцоо юм. Иргэдийн оролцоо сайжрахын хэрээр төр нээлттэй болж ирдэг. Төрд бидний оролцоо маш их үүрэгтэй. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг монголын зүйр цэцэн үг ч бий. Олон нийтээрээ оролцох тусам гарч буй бодлого шийдвэр зөв байж чадна.  





*       3 Ч. Сосормаа, Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу, 2008
*       4 Монгол ардын зүйр цэцэн үгээс

No comments:

Post a Comment