11.23.2009

Орчуулга


Нийтийн захиргаа-1
Нийтийн захиргаа бол засгийн газрын үндсэн үйл ажиллагаа юм. Энэ нь ихэвчлэн маш их төвөгтэй бөгөөд өргөн цар хүрээг хамардаг. Өндөр хөгжилтэй улс орнуудад үнэн хэртээ энэ нь амьдралын бүх хүрээг хамардаг. Гэхдээ Двайт Валдогийн “Нийтийн захиргаа гэж юу вэ” гэдэг судалгаагаар бол сайн тодорхойлолт байдаггүй. Тэрээр “оюуны гажилт”-ыг эс тооцвол бүх нэг
өгүүлбэрийн болоод нэг параграфийн тодорхойлолтуудыг няцаажээ. Хамтад нь авч үзвэл түүнийхээр энэ бүлгийн энэ хэсэгт хариулахаас илүү олон асуулт үүсгэж болох юм. Энэ бол орчин цагийн нийтийн захиргааны мөн чанар юм. Тэгэхээр эдгээр нь одоогоор уншигчдыг оюун санааны үндсэн үйл явцтай бүрэн дүүрэн танилцуулж чадна.
Двайт Валдо сүүлийн хагас зуун жилийн турш Америкийн нийтийн захиргааны нэрт судлаачдын нэгийнхээ хувьд хүмүүсийн хамтын үйл ажиллагааг техникийн хувьд авч үзжээ. Хамтын ажиллаганы зорилго дах оновчтой, зүй зохистой байдал, зохион байгуулалт ба удирдлагыг онцолсон байна. Нийтийн захиргааны аливаа тодорхойлолт болон хэлэлцүүлэг бюрократизмийг оруулах нь гарцаагүй юм. Нийтийн захиргаанд зохион байгуулалтын энэ хэлбэрийн сонгодог тодорхойлолтыг Макс Вебер хөгжүүлсэн юм.
Вебер бюрократизмын “дээд хэлбэрийг түүний гол чухал талуудыг нээн илрүүлэх арга зам болгон гаргаж ирсэн юм. Иймд бюрократизм хэрхэн яаж нөөц техник, засгийн газрын бүтэц, эрхзүйн тогтолцоо, соёлын хүрээн дэх өөрчлөлтүүдтэй уялдуулан, ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдэгт эдгээр дүгнэлтүүд анхаарал хандуулдаг. Веберийнхээр бюрократизм нь засаглалын анхны бөгөөд шилдэг, тухайлбал “Оновчтой эрхзүйт” засаглалыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын нэг хэлбэр юм. Вебер бюрократизм нийгэмд түгэхийн хэрээр бодит байдлын хэм хэмжээ илүү тогтворжино гэж үзсэн. Валдо, Вебер хоёр хоёулаа нийтийн захиргааг хамтын ажиллагааг дэмжих засаглал буюу эрх мэдлийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл гэж үзсэн юм. 


No comments:

Post a Comment