11.23.2009

Шинэ ном

Залуу хvний ''Ширээний ном'' ном борлуулалтаараа тэргvvлж байна
"Залуу хvний ширээний ном” номыг єєрийн орон болон дэлхийн єнцєг булан бvрт Монголын нэрийг єндєрт єргєн сурч, ажиллаж байгаа 50 гаруй багш, оюутан залуусын зєвлєгєєг аван хамтран бичсэнд хамгийн гол ач холбогдол нь оршино.


Ширээний номонд залуу хvний заавал уншвал зохих тус бvр 100 “шилдэг ном”, vзэж ухаажвал зохих “кино”, vлгэр дуурайлал авч vгийг нь сонсох vе vеийн “суут хvмvvс”, оюуны гимнастик болсон “сонгодог хєгжмvvд”, цахим ертєнцєд шинэ vеийн ажил хэрэгч залуусын мэдэх ёстой “цахим хуудаснуудын жагсаалт, "шилдэг дэлхийн их сургуулиуд", "тэргvvн тэрбумтнуудын" тайлбар, товч агуулгыг орууллаа.

Ширээний номонд Монголын оюутанд олгодог бvхий л томоохон тэтгэлэгт хєтєлбєр, шагналуудын журам, ач холбогдлыг бодитойгоор авсан єєрийн туршлагаасаа хуваалцлаа.
Ширээний ном єєрсдийн амьдралын тvvхээр vлгэр жишээ болж чадсан хvмvvсийн залууст захиж vлдээсэн зєвлєгєєг дамжууллаа.

Ширээний номонд залуу хvн єєрийгєє цогцоор нь хєгжvvлэх ёстойг тайлбарлалаа. Залуу хvний хамгийн гол эх оронч vзэл бол “Дэлхийн хэмжээнд єрсєлдєхvйц єєрийгєє эх орондоо бэлдэх" юм. Vvнд гол 8 тvлхvvр-чадвар байдаг юм байна шvv.

Би лав эргээд дунд сургуулийн сурагч байсан бол, эргээд 1-р курсэд ордогсон бол энэ номыг ширээний номоо болгох байсан. Магадгvй хэзээ нэгэн цагт би энэ бvгдийг мэдрээгvй явснаа мэдвэл харамсах байсан даа.
Энэ бол уран зєгнєлт ном биш, уран илтгэх ном биш, 7 хоногт англи хэл сургах ном биш, саятан болгох ч ном биш.
Зvгээр л...
Залуу хvний ШИРЭЭНИЙ НОМ.

No comments:

Post a Comment