11.23.2009

Бодлого Эссэ

Эссэ
Бодлого боловсруулахад олон нийтийн оролцоо
Бодлого бол их өргөн хүрээтэй ойлголт юм. Бодлогыг хүн бүр өөр өөрийн өнцгөөс тайлбарладаг. Бодлогын үндсэн зорилго бол ард түмний эрх ашгийг хамгаалах, ард түмнийг зөв чиглүүлэн жолоодох, ард түмний ая тухтай байдлыг хангахад оршино. Бодлогыг үр дүнтэй,
хүртээмжтэй, нийцтэй байлгахын тулд бодлого боловсруулахад олон нийтийн оролцоо хэрэгтэй.
Бид төрийн захиргаа биш нийтийн захиргаа гэж үзсэн. Энэ ч мөн адил төрийн бодлого биш нийтийн бодлого. Нийтийн бодлогыг нийтэд зориулахын тулд олон нийтээрээ шүүн хэлэлцдэг байя. Үнэхээр төрд байгаа хууль тогтоох эрх мэдэлтэй хүмүүс бидний л адил оюун ухаантай, сэтгэн бодох чадвартай (хүн гэдэг утгаараа тодорхой хэмжээнд, хязгаарлагдмал) хүмүүс байдаг.1 Тэд үргэлж зөв бодлого гаргаж чадахгүй. Бодлогын асуудал нь олныг хамардаг учраас тухайн бодлогыг шийдэхийн тулд тал талын мэдлэг шаардаж байдаг. Зарим нэг мэдлэг дутсан, өшөө судлах шаардлагатай зүйлийн талаар засгийн газар болон улсын их хурал нь эрдэмтэн мэргэд, хуульч, мэргэжлийн хүмүүсээс асуун хэлэлцэж, хамгийн оновчтой хувилбарыг гаргаж болно. Энэ үйл ажиллагаандаа ард түмний төлөөллийг ч оролцуулах хэрэгтэй. Ингэснээр сайн төр болж чадах ба оролцоог харин хязгаарласан төр нь үйл ажиллагаа нь хаалттай, ард түмэн нь бухимдалтай, төрийн бодлого нь иргэнд биш төрд хамаардаг, төр нэгэнт гаргасан шийдвэрээ хүчээр хэрэгжүүлдэг, шахаж дарамталдаг төр болж хувирна.
Нийгмийн дунд хамгийн хүчтэй үүссэн асуудлаас эхлэн бодлогыг шийдвэрлэдэг гэвэл тухайн асуудал олныг хамарсан байхаас гадна бодлого нь олон нийтэд таалагдах шаардлагатай. Төр хэтэрхий олон асуудалд оролцохоор бодлого алдагдаж болох юм. Чухлыг нь биш олныг нь хараад бодлогыг хий хоосон машиндаж(үр дүнтэй дүнгүй баахан шийдвэр гаргах)
________________________________________
1 Ч.Сосормаа “Төрийн Бодлого” лекцээс.
болох талтай. Тиймээс төрийн толгой дээр байгаа олон асуудлуудыг аль болох хөнгөвчлөх, төр зөвхөн улс орны чухал гол асуудлыг шийддэг байх нь чухал. Тухайн чиглэлийн эрдэмтэн мэргэд, иргэний байгууллага, иргэд, хууль тогтоох байгууллагыг бодлого боловсруулах үйл ажиллагаанд уриалан оролцуулж, тэдний заавар зөвлөмж, ашигтай саналыг тусгаж авдаг байх нь төрийн бодлогод нийтийг хамруулж байгаа нэгэн жишээ болох юм. Гадаадын хөгжилтэй орнуудад(улс төрийн боловсрол өндөртэй) хууль тогтоох үйл ажиллагаандаа Сонсгол хийдэг. Герман, Швед, Өмнөд Солонгос, Болгар зэрэг. Энэхүү сонсгол нь хууль тогтоох үйл ажиллагааны чухал нэг хэсэг бөгөөд засгийн газар ихэвчлэн ард иргэдийн санаа оноон (сонсгол) дээр тулгуурлан хууль тогтоодог байна. Манай оронд мөн энэ тогтолцоог хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа бөгөөд үүний тулд иргэдийн суурь боловсрол маш чухлаар тавигдах юм. Бидний нэг дутагдалтай тал бол ард иргэдийн улс төрийн боловсролын талаар төр огт анхаарал тавидаггүй, тэдгээрийг дэмждэггүйд байна. Ард иргэдээ сургаж, сурталчилаад байвал иргэдийн оролцоо ч идэвхижих боломжтой. Энэ талаар үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг хөхүүлэн дэмжиж, иргэд нь тухайн бодлогод иргэний эрх ашиг, эрх чөлөө яригдаж байдгыг маш сайн ухаарч идэвхитэй оролцох хэрэгтэй. Оролцоог төрөөс нээлттэй, чөлөөтэй болгох нь чухал байна.

No comments:

Post a Comment