11.23.2009

Шинэ ном

Хархулангийн бєгж



Миний бичиж буй, уншигч авгай таны харж буй эдгээр vгсийг ємнєтгєл, урьдатгал эсвэл судлал, шvvмж гэх мэтийн нэр томъёонд бvv хамруулаарай.



Зvгээр л сэтгэгдэл хэмээн бодоорой гэж хvсмээр байна. Учир нь би вээр утга зохиол шvvмжлэгч ч биш, судлагч ч биш, учиргvй их ном эх баригч ч биш юм. Гэхдээ та энэхvv сэтгэгдлийг уншаад зогсож байхдаа “Энэ номыг авах уу? Байх уу?” гэж шийдээ гаргаж ядан байгаатай адил яг л хэрэгтэй vед зєв шийдлvvдийг сонгохыг эрмэлзэж буй нэгэн залуугийн хувь заяа хэрхэн эргэж байгаа тухай сонирхол татам мєчvvд уг номонд дvvрэн байх болно гэдэгт би бат итгэлтэй байна. Єєрєєр хэлбэл уншиж буй vедээ та аз эзийн дэнсэн дээр єєрєє л очсон мэт сэтгэгдэл тєрєх болно.

Эгэл жирийн монгол оюутан Хантай хувь заяаны хачирхам тавилангаар их Монгол улсын шудрага нєхєр цэргvvдийн нэг Хархулан хэмээгч баатрын хэрэглэж явсан vнэт эрдэнэсээр хийсэн бєгжтэй холбогдох бєгєєд . . . (зориуд би гурван цэг vлдээв) Яагаад гэвэл удмаас удам дамжиж, урт холын аян туулсан энэ бєгжний тухай та яг одоо унших учраас тэр.
Гэхдээ хамгийн гол нь энэ бєгжний ачаар Хантай гэдэг хувь хvн хэрхэн єєрчлєгдєж, хэрхэн єєрєє єєрийнхєє эзэн (хvн) болон тєлєвшиж байгааг бодитойгоор харах юм.

Уг бvтээлийг уншихад эх оронч байх, эрх чєлєє гэх мэт ойлголтууд цаг хугацаа улиран єнгєрєх тусам хичнээн энгийн ойлголт болох нь харагдаж эхэлнэ. Дээх нь vед бол улс эх орныхоо тєлєє байлдаж, цусаа урсгаж эсвэл бvр амиа єгч байж эх оронч гэсэн ойлголтонд багтаж байсан бол єнєє vед ерєєсєє л улс эх орны хєгжил дэвшил, бvтээн байгуулалтанд хэрхэн оролцож байгаагаар эх оронч сэтгэлгээг хэмжиж ойлгох болж. Єєрєєр хэлвэл одоо хvн бvр “эх оронч байж” болох цаг юм. Эрх чєлєє гэдэг маань харийн тvрэмгийлэгч болон ямар нэгэн хамжлагат эзний гараас хийгээд гав гинжнээс мултрах, чєлєєлєгдєх, тухай ойлголт байсан бол одоо vед ердєє л нэг нь нєгєєдєє саад болохгvйгээр хамтран амьдрах ойлголт болж хувирчээ.

Тэгвэл зохиолч маань гол баатрынхаа єєрєє єєртэйгээ ярьж зєвлєж, мєн тэмцэж, сурч мэдэхийн тєлєє тэмvvлж, сурсан мэдлэгээ хэрхэн єєртєє ашиглаж, хамгийн эгзэгтэй цаг мєчид ч гэсэн хамгийн зєв шийдлvvдийг гаргахыг хичээж байгаагаар дээрх ойлголтуудыг болон єнєє цагийн залуучуудад байх ёстой тэр чанаруудыг тодотгон гаргаж ирсэн шиг харагддаг. Зохиолчийн нэг онцлог нь бусдад vлгэр дууриал vзvvлэхийн тулд хэн нэгэн баатрыг (Хантайг) зохиомлоор дєвийлгєн гаргаж ирсэнгvй. Харин хэн хvний (наад захын монгол хvний) дотоод сэтгэхvйд байдаг (одоо цагт нилээн бvдэгхэн, зарим хvнд мєрєєдєл маягаар оршдог) тэр эх оронч, бvтээлч, мэриймтгий, сайн сайхан ирээдvй рvv тэмvvлэгч тэр чанаруудыг єдєєж, сэрээж єгєв vv дээ гэж санагдсан.

Би єєрєє Нирунзу хэмээгч нэрээр бичиж буй энэ зохиолчын хувь хvнийх нь талаар мэдэхгvй юм. (Vнэндээ бол нэг ч удаа нvvр тулан уулзаж байсангvй) Энэ байдал маань зохиолчын тухай биш зохиолынх нь тухай сэтгэгдэлээ vлдээхэд минь харин ч эерэгээр нєлєєлєв vv дээ гэж бодож сууна даа. (Таньдаг хvний царай заримдаа хэцvv шvv дээ)

За ингээд зохиолын нэг онцлог болох ардын зvйр цэцэн vгс болон аман ярианы хэллэгvvд орчин цагтай хэрхэн яаж авцалдаж байгааг донжийг нь олон холбосныг санаж “Их яривал улиг, бага яривал билэг” гэдэг vгээр єєрийн vгийг єндєрлєж зохиолоо шимтэн унших зав зайг уншигч авгай танд vлдээе.

Тvмэнбаярын Бум-Эрдэнэ 2009.06.17

No comments:

Post a Comment