11.23.2009

Орчуулга

“Дурлал гэж юу вэ?”
Дурлал гэж юу вэ? Колумбын Их Сургуулийн эмчилгээний сэтгэцийн эмгэг судлалын туслах профессор, доктор Майкл Р. Лэйбовиз “Хүнд дурлах нь бидний тархины химээс шалтгаална” гэж үздэг. Бид нар хэрхэн мэдрэх болон бидний биеийн хэрхэн ажиллах хоёрын хоорондох энэ холбоо нь Лэйбовиз-ын “Хайрын хими” гэдэг номын гол сэдэв юм. “People” гэдэг сэтгүүлд
өгсөн ярилцлагандаа доктор Лэйбовиз хайр дурлалын неирохимийн онолын талаар ярьжээ.
Хайр дарлалыг химийн тэгшитгэлтэй адилтгаж үзэх нь таньд таагүй санагддаггүй юу?
Би хайр дурлалд их итгэдэг. Бидний хүнд дурласан үедээ мэдэрдэг сэтгэл хөдлөл нь маш хүчтэй байдаг. Яг тэр сэтгэл хөдлөлийг мэдэрч байх үед бид тархин дахь химийн бодисын талаар бодохооргүйгээр тийм их хүчтэй байдаг. Нөгөө талаас нь авч үзье л дээ. Хоол шингээх процесс яаж явагддагийг бид мэднэ. Би ямар нэгэн юмыг идэх үед миний биед юу болж байгааг мэддэг. Гэхдээ энэ бол амттай хоолыг таашаан идэхтэй минь ямарч холбоогүй.
Тэгвэл химийн хувьд хайр гэж юу юм бэ?
Хайр дурлалын сэтгэл татам байдал ба хайр дурлалын романтик дур булаам байдал хоёр химийн талаасаа ялгаатай учраас би ялгаж салгахыг хичээдэг. Сэтгэл татам байдлын шинж тэмдгүүд буюу хүнд дурлах нь хиймэл сэргээш хэрэглэсний дараа юу болдогтой адилхан байдаг. Тиймээс зүрх хурдан цохилж, энерги ихсээд, сэтгэл санаа өөдрөг болдог юм. Тархинд дээрхтэй адил нөлөө үзүүлдэг тодорхой химийн бодисууд байдаг. Phenylethylamine(Pea) бод тэрний нэг юм.
Романтик дур булаам байдлын үндэс нь юу юм бэ? Юу биднийг хамт байлгаад байдаг юм бэ?
Бага тархинд locus ceruleus гэдэг хэсэг байдаг. Сандрал, санаа зовинол зэрэг нь тархины энэ хэсэгт оршдог. Endorphin гэдэг нэртэй тархины химийн бодис байдаг. Энэ нь locus ceruleus-ын үйл ажиллагааг удаашруулдаг. Миний бодлоор бид төрөхдөө л дотно харилцаанд орох үед locus ceruleus-ыг бий болгохоор программчилагдсан байдаг. Энэ нь биднийг хамт байлгах байгалийн арга зам юм. Харилцаа нь салахаар, эсвэл салж ч магадгүй гэж айх үед locus ceruleus үүсгэхээ больж, бид сандарч эхэлдэг.
Хүмүүс яагаад бие биенээсээ уйддаг юм бэ?
Аливаа харилцаанд шинэлэг байдал чухал. Тийм учраас алдартай хайр дурлалын зохиолууд нь хамт амьдардаг хүмүүсийн тухай хэзээ ч байдаггүй. Жишээлбэл Ромео Жульета хоёр хэзээ ч бие биендээ дасах боломжгүй байсан.
Яагаад хүнд дурласан үед амьдралын бүх юм сайхан санагддаг юм бол?
Ямар нэгэн юмнаас таашаал авах мэдрэмж нь ажиллахын тулд өдөөлт маш бага түвшинд шаарддаг. Энэ төвшинг хайр дурлал багасгадаг. Бид дурласан үед өдөөлт тийм их шаардагдахгүй. Ийм учраас хүнд дурласан үед бүх зүйл боломжтой, бүх юм сайхан харагддаг.
Хүмүүс дурласан үедээ ажлаа сайн хийдэг үү эсвэл анхаарал нь сарниж садаа болдог уу?
Хүмүүсийн сэтгэл хөдлөл нь хангагдсан үед тэд илүү сайн ажилладаг. Хайр дурлал хүнд илүү их энерги, эрч хүч өгдөг.
Та эхнэртэйгээ 10 жил хагас амьдрахдаа PEA-ээ яаж байнгын хөдөлгөөнд байлгаж ирсэн бэ?
Шинэлэг байх хэрэгтэй, нээлттэй, өсөж дэвждэг байх хэрэгтэй. Эхнэр маань ажлаа солисон. Бид энэ талаар их ярьсан. Миний энэ номонд эхнэр маань их олон санаа гаргаж өгсөн. Бид энэ дээр санал бодлоо хуваалцаж чадаж байсан. Бид удахгүй шинэ гэртэй болох гэж байгаа. Жижигхэн газартай фермер худалдаж авч байгаа. Тэгээд бид хамтдаа өөрсдийнхөө хэмжээнд фермерүүд болох гэж байна. Хамтдаа хийсэн энэ өөрчлөлтүүд бол маш их чухал. Тархи дандаа өөрчлөлтүүдийг мэдэрч байх ёстой. Үгүй бол ямарч сонирхолгүй, сэтгэл хөдлөлгүй байх болно.

No comments:

Post a Comment