11.23.2009

Миний эссэ


Ардчиллын чанар..
Оролцоо
            Ардчилал хэр чанартай, үр дүнтэй, хүртээмжтэй, зөв хэрэлжиж байгааг 8 хэмжүүрээр хэмждэг. Үүнд хэрэгжилтийн тав(эрх зүйт төр, оролцоо, өрсөлдөөн, хариуцан тайлагнах босоо тогтолцоо, хариуцлагын хэвтээ тогтолцоо), суурь, анхдагч утга агуулгын хоёр(эрх чөлөө, тэгш ёс), үр дүнгийн нэг хэмжүүр(үүрэг хариуцлага)-үүд ордог.1 Эдгээр ойлголтуудаас улс төр дэх
оролцооны талаар авч үзье. Оролцоо бидэнд хэрэгтэй зүйл үү? Бид яагаад заавал оролцох хэрэгтэй вэ? 
Сайн(либерал) ардчилал нь улс төрийн оролцооны албан ёсны эрхийг хүн бүрт шийдвэр гаргах үйл явцад бодитойгоор нөлөөлөхүйц байхаар ханган баталгаажуулсан байна.2  Гэвч нийгмийн доод төвшиний ядуу буурай хэсэгт энэхүү эрх нь тэгш бус хэрэгждэг. Учир нь ардчиллын талаар суурь мэдлэг боловсролгүй бол оролцоо тэнд байж чаддаггүй. Өнөө маргаашийн хоол хүнсээ бодож ажиллахаас биш улс төр, миний эрх үүрэг гэж яридаггүй, хэнээс нэхэхээ ч мэддэггүй.
Оролцоо нь ардчиллын чанарын өндөр төвшинг илэрхийлдэг юм бол бид оролцож чадаж байгаа юу? Оролцоо улс төрийн нам, иргэний байгууллагын үйл ажиллагаа, нийтийн бодлогын талаарх хэлэлцүүлэг, сонгогдсон төлөөлөгчидтэй харилцах, хариуцлагыг шаардах, төрийн алба хашиж буй хүмүүсийг хянах, олон нутгийн төвшинд нийтийн асуудал боловсруулахад хамааралтай байх зэргээр илэрдэг 3 Өөр бас зүйлүүд ч бий. Гэхдээ бид ийм байдлаар оролцоход хүрэхэд аливаа төрийн байгууллагын хаалттай байдал саад болж байдаг. Иргэн хүн тухайн нэг төрийн институтын үйл ажиллагаанд хяналт тавих эрх байдаггүй. Үйл ажиллагаа, төсвийн зарцуулалт зэргийг хянах, дотоод үйл ажиллагаанд доголдол байгаа эсэхийг мэдэж үл чаддаг. Тэгвэл энэ миний оролцоог хязгаарлаад байгаа юм биш үү. Ямар нэгэн хуульд өөрчлөлт, шинэчлэл орууллаа гэж бодоход миний саналыг яагаад авахгүй байна вэ? Энд миний ч эрх ашиг хөндөгдөөд  байгаа бол би түүнийг эсэргүүцмээр байгаад байдаг. Хэрхэн яаж эсэргүүцэхээ мэдэхгүйгээс гадна нийтэд миний үгийг сонсов л гэж, сонсоод ямар хүлээж авах биш гэсэн өөртөө итгэлгүй байдал байсаар байна. Үүнийг төрийн зөв бодлого боловсруулаад Швэд, Герман гэх зэрэг гадаадын олон оронд байдаг “Сонсгол”-ыг монголдоо хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Төр өөрийн үйл ажиллагаандаа ард түмнийг



 1 Оролцоо, Зүүн Азийн Баромерт, Улс Төрийн Боловсролын Академи,  2005
 2 Оролцоо, Зүүн Азийн Баромерт, Улс Төрийн Боловсролын Академи,  2005
 3 Оролцоо,Зүүн Азийн Баромерт, Улс Төрийн Боловсролын Академи,   2005

уриалан дуудаж, ард түмний санадыг бодитойгоор хүлээн авдаг, саналыг нь тусгадаг болсноор төрийн үйл ажиллагаа олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй байж чадна. Ингэснээр улс төр, хуулийн мэдлэгтэй мэдлэггүй цөөн хэдэн хүний төр нь ард түмний төр буюу нийтийн эрх ашгийг хамгаалсан төр болж чадна. Нэгдүгээрт   Оролцоо өндөр байнаа гэдэг тухайн орны иргэдийн ардчиллын боловсрол өндөр байгааг харуулна. Хоёрдугаарт  оролцоо их байх тусам тэнд иргэний (нийтийн)төр үйлчилж байна. Иргэд эрх чөлөө, өөрөө өөртөө итгэх, өөрөө хийж бүтээж, хөдөлмөрлөж байна гэсэн үг юм.
Монголд оролцоо байгаа юу гэвэл байгаа боловч сул байна. Ардчиллын талаарх ерөнхий ойлголт бол хүн бүрт байгаа. Үүнийг бий болгож чадсан. Харин ардчилалд, төрийн үйл хэрэгт өөрийн үзэл бодол, санаа оноо, зөв бурууг шүүн хэлэлцэж, хариуцлага тооцож чадахгүй байна. 1990 оноос хойш бид ардчилалд шилжээд ирээдүйгээ маш өөдрөг, өнгөлөг, гэгээлгээр харж, хүлээж ирсэн.  Мэдээж сайн сайн ололт амжилтууд маш их байгаа. Бидний нүдэн дээр өөрчлөлтүүд маш их явагдаж байна. Гэхдээ сүүлийн үед ард түмний ардчилалд итгэх итгэл муудсан. Учир нь төр ард түмнийг ардчилсан боловсролд сургаж чадахгүй байгаан улмаас иргэд сохроор сонгууль өгч, сохроор даган дуурайж байна. Хэн нь хэн бэ гэдгийг иргэд тааж мэдэхээ байсан. Бид өөрсдөө юуг хийж, яавал бидний нийгэм сайн сайхан болох арга замыг олж харж чадахгүй байна.
Манай монголд улс төрийн үйл ажиллагаанд анхаарал тавьж, оролцохыг хүсэгчид олон байгаа. Гэхдээ ямар аргаар яаж нөлөөлөх вэ гэдгээ сайн мэдэхгүй, зарим талдаа оролцоо нь хаалттай байдаг. Ихэнхи хүмүүс нь хуулиар ямар эрхтэй билээ гэдгээ ч мэдэхгүй байгаа. Бид хуулинд бичигдсэнээс гадна маш олон эрхтэй. Хориглосноос бусдаар бид эрхээ эдэлж болно. Төр бидэнд үйлчлэх ёстой, бид төрд үйлчлэх ёсгүй. Энэ бол нийтийн төр нийтээрээ хамтран бүтээсэн төр юм гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ингэвэл яачих бол тэгвэл яах бол гэсэн эмзэглэл маш их байдаг. Үүнийг үгүй болгохын тулд мэдээж хэрэг төрийн сайн бодлого хэрэгтэй. Зөв сайн бодлого боловсруулахад ард түмний туслалцаа хамгаас чухал. Ард түмнээс туслалцаа авахын тулд ард түмэнд улс төрийн боловсролыг таниулах үйл ажиллагааг хэмжих, хүн бүрийг ардчилсан үзэл баримтлалтай болгох нь маш чухал байна. Одоогийн манай төр үүнийг орхигдуулаад байгаа. Маш сайн багш нараа хөхүүлэн дэмжиж олон нийтэд мэдлэг түгээх хэрэгтэй байна. Иргэн төрийн үйл хэрэгт оролцох хэрэгтэй байдаг юм гэдгийг ойлгосон цагт төрийг шүүх хэмжүүр нь ард түмэн өөрсдөө байж чадах ба тухайн төр нээлттэй, олон нийтэд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг бид бүгдийн төр болж чадна.

No comments:

Post a Comment